Thursday, May 15, 2014

Биднээс тvрvvлээд 400 жил болсон Математикийн шинжлэх ухааны тухай


Сонин хачин юм байдаггvй болохоор Математикийн шинжлэх ухааны салбар луу өнгийдөг зохиолч, шvлэгч бараг vгvй.
Энvvхэндээ гэхэд багадаа тоондоо муу байсан хvvхэд хожим уг салбараас зугтан тоо ордоггvй дээд сургууль таарвал юу ч хамаагvй гэж боддог.
Хvvхэд, залуусыг боловсрол эзэмшvvлэх, ухаалаг болгоход, vгvй ядаж ухаантай царайлаг байлгахын тулд улс орон бvр хэд хэдэн гол салбар шинжлэх ухааны ард суулгадаг. Yvний нэг нь төдийгvй нэг дvvрэгт математик, арифметик, алгебрь нар юм.
“Дөрвөн аргын тоогоо зөв бодоод алдаж асгалгvй наймаа хийдэг болчихвол болоодоо”-гоос шал өөр уг шинжлэх ухааны төрлөөр доктор Б.Баясгалантай жаал ярилцсан юм. Манай бичигч нар ийшээ, энэ сэдэв рvv зvглэхээр нэг л хулчийгаад байдаг нь vнэн аргагvй аж.
“Бодоод бодоод бодын шийр дөрөв” “Нэмэгдэхvvний байрыг хичнээн солилоо ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгvй...” зэрэг дандаа яв цав ажил хийдэг тоо боддог улстай мориноосоо буулгvй дэлхийг эзлэнгээ алдах халуун цочмог, хөнгөн хийсвэр араншин тэр бvр vл авцалдана.
Сvvлд бодож байхад сайн бөх, сайхан хvvхний тухай зөндөө дуу төрсөн атлаа дөмөгхөн математикчийг нvдэнд харагдтал бичсэн шvлэг байдаггvй нь муудсандаа бус мэдлэггvйн харгай ажээ.Харилцан яриа маань өнгөрсөн зун нэг монгол хvvхэд тун сvрхий тоо бодсоноос эхлэн өрнөсөн юм.Хvvхдийг математикаар донтуулдаг “Олонлог” гэх тооны нэртэй сургуулийн vсэрсэн 10 дугаар ангийн сурагч Б.Сумъяа хуучин Югасловын нэг оронд очиж уралджээ. Тэнд 90 гаруй орны 512 (бөх биш зөвхөн тоочид) хvvхэд цугларсан хэн мундаг “тэнцэтгэл биш”
бодохоо vзсэн байна. Аймаар л тоо бололтой. Зарим нь их амархан байсан. Тvй чёрт! Ингээд л бодчих байсан байна ш дээ.
Баясгалан, Баяржаргал, Сумъяа нарын багш сурагч, эрдэмтэд хоорондоо зөндөө л маргалдав. Эдний дэргэд бид мөн ч харанхуй мунхаг улс юм гэдгийгээ мэдэх тусам ичээд ярьж ч болдоггvй. Зургаан бодлого ирээд есөн цаг сууж бодоод vvний хамгийн хvнд гурван
бодлогын нэгнийх нь хариуг зөв гаргасан юмдагуудаа. Тэгэхэд л шууд хvрэл медаль дээр буучихдаг гэнэ.

No comments:

Post a Comment