Карл Фридрих Гаусс. (1777-1855)
”Математикчдын хаан” хэмээн алдаршсан агуу их математикч
Карл Фридрих Гаусс Германы Брауншвешг хотод усан хоолойн мастерынд тєржээ.
Эцэг нь тоо бодлогод цээжтэй гэгдэж зарим чухал тооцооны ажил гарахад уригдаж
залагддаг байв.
К. Гауссын авьяас билэг бvр багаас нь тодорсон бєгєєд “Би
ярьж сурхаасаан ємнє тоолж сурсан” гэж хожим тэр хэлдэг байжээ. Нэг удаа эцэг
нь хєлсний чулуучдаар ажил хийлгэн тєлєх хєлсийг бодож, мєнгийг олгох гэтэл
хажууд нь зогсож байсан гуравхан настай Гаусс:
- Аав та эндvv бодов бололтой. Тєди байх ёстой биш vv гэж
дуугарчээ. Эцэг нь бяцхан хvvгийнхээ vгэнд vл итгэсэн боловч тооцоог дахин
бодож vзээд буруу бодсоноо ухаарсан гэдэг. Ингэж Карл Гаусс гурван настайдаа
зургадугаар ангийн хvvхдэд хvнддэх бодлого бодож чадсан байжээ. Сургуульд орсон
цагаас жаал хvvгийн авьчас билэг улам тодорч багшийнхаа гайхшийг тєрvvлжээ. Нэг
удаа багш нь нэгээс зуу хvртэлх тооны нийлбэрийг ол! гэсэн бодлогыг сурагчдаар
бодуулах болов. Бодлогын єгvvлбэрийг хэлж дєнгєж дуусмагц:
- Би Бодчихлоо гэж Карл дуугарчээ.
- Карл сайн бод, ийм хvнд бодлогыг тийм хурдан бодох нь
худал гэж хэлснээ
- За яахав vзье. Буруу бодсон байвал уу! гээд ташуур
саваагаа бэлтгэн барьжээ. Гэтэл Карл энгийн бєгєєд гайхалтай аргаар маш зєв
бодсон байсанд багш нь гайхаж:
- Карл! Бодсон агаа нєхдєдєє хэлж єг! гэжээ. Карл
тайлбарласан нь: Сайн ажвал энэ бодлого маш хялбархан бодогдох бйана. Єгєгдсєн
цуваа тоонууд эхнээсээ эцэс хvртэл ижил байрласан адил нийлбэртэй байна. Тийм
учраас 100+1, 99+2, 98+3, гэх мэг хослоход дор бvрийдээ 101 гэсэн нийлбэр
гарна. Ийм хослол 50 давтагдах учир бvх нийлбэ нь 101 x 50=5050 гэж Карл хvv
боджээ.
10 настай хvvгийн онцгой авьяасын вангийн сонорт дуулган
сонирхуулж тэр ч байтугай материалын тус дэмжлэг авч байхаар болсон гэдэг.
К. Гаусс хичээлдэ тєдийгvй эртний болон Европын хэд хэдэн
хэлэнд худан бєгєєд гаргууд сайн суралцаж 1795 онд дунд сургуулийг тєгсєд
Гёттингений их сургуульд оржээ. Эхний жилд тооны ухаан, хэлбичгийн ухаан хоёрын
алийг сонгохоо шийдэж мэдэхгvй байв. Гэвч И. Ньютон, Ж. Ларганж, Л. Эйлер
нарын агуу их бvтээлvvдтйэ танилцжээ. Тэгээд математикийн судалгааны тодорхой
vр дvнд хvрч, зєв 17 єнцєгтийг гортиг чугамын тусламжтайгаар байгуулж болох
тухай нэртэй нээлт хийж x^17-1=0 гэдэг тэгчитгэлийг бодсоныхо дараа 19 настай
Гаусс сая матэматикч болохоор зорих шулууджээ. Энэхvv нээлт ни К. Гауссын
нэрийг гайхам єндєрт єргєсєн бєлгєє. Тэгээд я тойрогт багтаасан зєв 17 єнцєгтийг
хожим хєшєє дурсгал дээрээ сийлбэрлэхийг гэрээсэлсний нь дагуу хийж байсан
тvvхтэй ажээ.
К. Гаусс 1807 оноос эхлэн Гёттингений их сургуульд
математик, астрономийн тэнхимийг толтойлж насан туршдаа энэ ажлаа хийжээ.
Тэрээр математикт дээд алгебр, магадлалын онол, тооны онол зэрэгт тулгуур нээлт
олныг хийсэн бєгєєд ер К Гауссын оролцоогvй математикийн салбар ховор юм. Ийм
учраас тэр vед матэматикийн талаар нээлт хийсэн хvн бvхэн бvтээлээ тvvнд
илгээдэг, Гаусс зєвшєєрвєл сая хvчин тєгєлдєр болдог байжээ.
No comments:
Post a Comment