Thursday, May 15, 2014

Тойрч болдоггүй тооны ухааны тухай

Шинжлэх ухаан танин мэдэхүйн буландаа сэтгүүлчид "айгаад" нэвтэрч чаддаггүй нэгэн салбарын тухай өнгөцхөн хөндөж байна. Энэ бол мэдээж тооны ухаан. Сэтгүүлчдийн арми математикаас дүрвэн дайжигчдаас бүрэлддэг болохоор уг салбар нийгэмд байнга хаалттай, заримдаа шал дэмий зүйл мэт сэтгэгдлийг олон нийтэд хүргэсээр иржээ.

Математикийг, цаашлаад тоо бодлогыг ухахаас төвөгшөөж, амар хялбар бусад сэдвийг барьж, өөрсдийгөө уншигчтайгаа хамт зугаацуулж байх завсар математикчид, эдийн засагчид цөөхүүлхнээ булагнан "дансны аргаар" мунхагуудыг шулж асар их эрх мэдэл, өв хөрөнгөний далд эзэд болцгоосон байх нь нийгэмд түгээмэл.   

Ямар ард түмэн байна түүнд таарсан удирдагч, засаглал бас хэвлэл байдаг бололтой. Бүр хажуунаас жишээ авахад бараан зах дээр худалдаа хийж байгаа наймаачинд чөтгөр, сүнс, эхнэрээ араар тавьж буй садар самуун бичлэгтэй сонин хэвлэл чухал эрэлттэй байхад ажил хэрэгч боловсролтой нэгэнд бол тийм биш.

No comments:

Post a Comment