Одоогийн байдлаар Монгол улсад 151 их дээд сургууль
үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дийлэнхи Их, дээд сургуулиудын элсэлтийн
шалгалт нь математик дээр суурилсан байдаг. Жишээ нь МУИС-ЭЗС-ийн бүх мэргэжилүүд
(Эдийн засагч,
статистикч, хүн ам зүйч, менежер, маркетингийн менежер, олон улсын худалдааны
эдийн засагч, нягтлан бодогч, татварын нягтлан бодогч, санхүүгийн менежер,
банкны менежер, даатгалын менежер, төсвийн менежер, санхүү мэдээлэл зүйч,
санхүү
эдийн засагч гэх мэт) гэхэд 100 хувь математик байдаг билээ.
Өөр нэг жишээ татвал манай улсын ирээдүйтэй мэргэжилүүд болох барилга, уул уурхайн гэх мэт инженерийн мэргэжилүүд бүгд математикт суурилдаг. Мөн үүнээс гадна Монгол улсын засгийн газар болон дэлхийн 20 орчим улсын (Хятад, Япон, Солонгос, Орос гэх мэт) засгийн газруудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж Их дээд сургуулийн 1-2-р дамжааны оюутнуудад байдаг билээ. Энхүү шалгалт нь мөн л ерөнхий боловсролын математик болон англи хэлний мэдлэгийн түвшинд шалгаруулдаг тул та зөвхөн өөрийгөө ЭЕШ-д бус дээрх шалгалтанд давхар бэлдэж байна гэсэн сэтгэлээр бэлтгэх хэрэгтэй.
Эдгээр улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрэв тэнцсэн тохиолдолт сургалтын төлбөр болон амьдрах байрыг дээрхи улсуудын засгийн газраас 100 хувь хариуцдагаас гадна улс бүр амжиргааны тэтгэлэг олгодог билээ. Жишээ нь: Япон улс гэхэд сард 1500 долларын тэтгэлэг өгдөг байна. Мөн дээрх улсуудад засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоо жил бүр өссөөр (БНХАУ гэхэд 2010-2011 хичээлийн жилд 147 оюутан элсүүлнэ, ОХУ гэхэд жил бүр 200-аад оюутан элсүүлдэг гэх мэт) байна.

No comments:
Post a Comment