Thursday, May 15, 2014
Google
нь вэб сайтуудад зориулсан маш олон төрлийн "Gadget"-ийн сантай бөгөөд
та тэндээс өөрт таалагдсан "Gadget"-ийг блогдоо байрлуулах боломжтой.
Жишээ нь:
* Цаг
* Хуанли
* Тоглоомууд
* MP3 тоглуулагч
* Онлайн толь бичиг
* Зурхай
гэх мэт.
Үүний тулд http://www.google.com/ig/directory?synd=open хаягаар орж таалагдсан "Gadget"-ийнхаа сорс кодыг өөрийн блогд "html вижет" үүсгэн оруулна.
Кодыг авахдаа "add to your webpage" дээр дарж гарч ирэх хуудсан дээр тохиргоо хийнэ. Ингээд "Get the code" товчыг дарснаар танд кодыг харуулах болно. Үүнийг та хуулж авах хэрэгтэй.
* Цаг
* Хуанли
* Тоглоомууд
* MP3 тоглуулагч
* Онлайн толь бичиг
* Зурхай
гэх мэт.
Үүний тулд http://www.google.com/ig/directory?synd=open хаягаар орж таалагдсан "Gadget"-ийнхаа сорс кодыг өөрийн блогд "html вижет" үүсгэн оруулна.
Кодыг авахдаа "add to your webpage" дээр дарж гарч ирэх хуудсан дээр тохиргоо хийнэ. Ингээд "Get the code" товчыг дарснаар танд кодыг харуулах болно. Үүнийг та хуулж авах хэрэгтэй.
Блогт цаг оруулах
http://localtimes.info/Asia/Mongolia/Ulaanbaatar/ сайтаас цаг, template сонгоод HTML кодыг нь хуулаад өөрийнхөө блог дээрх вижет дээрх HTML кодыг хуулна.
http://www.clocklink.com вэб сайтаас өөрийн дуртай цагаа сонгож түүний HTML кодыг нь хуулан вижет дээрээ нэмнэ.
Блогтоо calendar оруулах
http://www.hitarek.com сайтаас хуанли оруулах боломжтой.
Блогтоо тоолуур оруулах
Блогтоо цаг агаарын мэдээ оруулах
Блогтоо yahoo messenger оруулах
Блогт тоглоом оруулах
Биднээс тvрvvлээд 400 жил болсон Математикийн шинжлэх ухааны тухай
Сонин хачин юм байдаггvй болохоор Математикийн шинжлэх ухааны салбар луу өнгийдөг зохиолч, шvлэгч бараг vгvй.
Энvvхэндээ гэхэд багадаа тоондоо муу байсан хvvхэд хожим уг салбараас зугтан тоо ордоггvй дээд сургууль таарвал юу ч хамаагvй гэж боддог.
Хvvхэд, залуусыг боловсрол эзэмшvvлэх, ухаалаг болгоход, vгvй ядаж ухаантай царайлаг байлгахын тулд улс орон бvр хэд хэдэн гол салбар шинжлэх ухааны ард суулгадаг. Yvний нэг нь төдийгvй нэг дvvрэгт математик, арифметик, алгебрь нар юм.
“Дөрвөн аргын тоогоо зөв бодоод алдаж асгалгvй наймаа хийдэг болчихвол болоодоо”-гоос шал өөр уг шинжлэх ухааны төрлөөр доктор Б.Баясгалантай жаал ярилцсан юм. Манай бичигч нар ийшээ, энэ сэдэв рvv зvглэхээр нэг л хулчийгаад байдаг нь vнэн аргагvй аж.
“Бодоод бодоод бодын шийр дөрөв” “Нэмэгдэхvvний байрыг хичнээн солилоо ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгvй...” зэрэг дандаа яв цав ажил хийдэг тоо боддог улстай мориноосоо буулгvй дэлхийг эзлэнгээ алдах халуун цочмог, хөнгөн хийсвэр араншин тэр бvр vл авцалдана.
Сvvлд бодож байхад сайн бөх, сайхан хvvхний тухай зөндөө дуу төрсөн атлаа дөмөгхөн математикчийг нvдэнд харагдтал бичсэн шvлэг байдаггvй нь муудсандаа бус мэдлэггvйн харгай ажээ.Харилцан яриа маань өнгөрсөн зун нэг монгол хvvхэд тун сvрхий тоо бодсоноос эхлэн өрнөсөн юм.Хvvхдийг математикаар донтуулдаг “Олонлог” гэх тооны нэртэй сургуулийн vсэрсэн 10 дугаар ангийн сурагч Б.Сумъяа хуучин Югасловын нэг оронд очиж уралджээ. Тэнд 90 гаруй орны 512 (бөх биш зөвхөн тоочид) хvvхэд цугларсан хэн мундаг “тэнцэтгэл биш”
бодохоо vзсэн байна. Аймаар л тоо бололтой. Зарим нь их амархан байсан. Тvй чёрт! Ингээд л бодчих байсан байна ш дээ.
Баясгалан, Баяржаргал, Сумъяа нарын багш сурагч, эрдэмтэд хоорондоо зөндөө л маргалдав. Эдний дэргэд бид мөн ч харанхуй мунхаг улс юм гэдгийгээ мэдэх тусам ичээд ярьж ч болдоггvй. Зургаан бодлого ирээд есөн цаг сууж бодоод vvний хамгийн хvнд гурван
бодлогын нэгнийх нь хариуг зөв гаргасан юмдагуудаа. Тэгэхэд л шууд хvрэл медаль дээр буучихдаг гэнэ.
Тойрч болдоггүй тооны ухааны тухай
Математикийг, цаашлаад тоо бодлогыг ухахаас төвөгшөөж, амар хялбар бусад сэдвийг барьж, өөрсдийгөө уншигчтайгаа хамт зугаацуулж байх завсар математикчид, эдийн засагчид цөөхүүлхнээ булагнан "дансны аргаар" мунхагуудыг шулж асар их эрх мэдэл, өв хөрөнгөний далд эзэд болцгоосон байх нь нийгэмд түгээмэл.
Ямар ард түмэн байна түүнд таарсан удирдагч, засаглал бас хэвлэл байдаг бололтой. Бүр хажуунаас жишээ авахад бараан зах дээр худалдаа хийж байгаа наймаачинд чөтгөр, сүнс, эхнэрээ араар тавьж буй садар самуун бичлэгтэй сонин хэвлэл чухал эрэлттэй байхад ажил хэрэгч боловсролтой нэгэнд бол тийм биш.
Sunday, May 11, 2014
Яагаад заавал математик чухал байдаг вэ?
Одоогийн байдлаар Монгол улсад 151 их дээд сургууль
үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дийлэнхи Их, дээд сургуулиудын элсэлтийн
шалгалт нь математик дээр суурилсан байдаг. Жишээ нь МУИС-ЭЗС-ийн бүх мэргэжилүүд
(Эдийн засагч,
статистикч, хүн ам зүйч, менежер, маркетингийн менежер, олон улсын худалдааны
эдийн засагч, нягтлан бодогч, татварын нягтлан бодогч, санхүүгийн менежер,
банкны менежер, даатгалын менежер, төсвийн менежер, санхүү мэдээлэл зүйч,
санхүү
Friday, May 9, 2014
Эрдэмтдийн хэлсэн онч мэргэн үгс
“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих,
нэг ам заяасан.
Зенон
Эмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг.
Ибн сина
Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй . Тэгсэн атлаа
цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай ,
харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр
хүндтэй байхгүй юу.
Монтэнь
Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
Франклин
Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ
илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
Франклин
Жаргалтай амьдрахын тулд баян байх
хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
Хольбах
Шинийг олж харахын тулд, зайлш
|
www.Miniibagsh.mn
Сайтдаа бодолттой бодлого оруулж эхэллээ
Сайтдаа бодолттой бодлого оруулж эхэллээ
Манай сайт "Бодлого бодолт" буландаа дунд сургуулийн математикийн хичээлийн сонирхолтой болон төвөгтэй бодлогуудаас түүвэрлэн бодолттойгоор оруулж эхэллээ.
Манай багш нар дунд сургуулийн төрөл бүрийн сурах бичиг, сургалтын материал, мэргэжлийн курсүүд, элсэлтийн шалгалтанд бэлдэх чиглэлийн ном, гарын авлагууд, олимпиадын ном товхимлууд, интернэт дэх эх сурвалжуудаас сурагчид та бүхэнд хэрэг болох олон бодлогуудыг түүвэрлэн авч бодолт хийж байна. Тэд маань аль болох уран, товч, гоёмсог бодолтуудыг хийхийг хичээж байгаа.
Та бүхэн манай бодлогууд, тэдгээрийн бодолтуудыг үзэхийн тулд сайтын БОДЛОГО БОДОЛТ хэсэг рүү ороорой. Дараа нь өөрийн АНГИА СОНГО гэсэн цэс рүү орж сонголтоо хийгээрэй.
Тойрч болдоггүй тооны ухааны тухай
Thursday, May 1, 2014
Карл Фридрих Гаусс. (1777-1855)
”Математикчдын хаан” хэмээн алдаршсан агуу их математикч
Карл Фридрих Гаусс Германы Брауншвешг хотод усан хоолойн мастерынд тєржээ.
Эцэг нь тоо бодлогод цээжтэй гэгдэж зарим чухал тооцооны ажил гарахад уригдаж
залагддаг байв.
К. Гауссын авьяас билэг бvр багаас нь тодорсон бєгєєд “Би
ярьж сурхаасаан ємнє тоолж сурсан” гэж хожим тэр хэлдэг байжээ. Нэг удаа эцэг
нь хєлсний чулуучдаар ажил хийлгэн тєлєх хєлсийг бодож, мєнгийг олгох гэтэл
хажууд нь зогсож байсан гуравхан настай Гаусс:
- Аав та эндvv бодов бололтой. Тєди байх ёстой биш vv гэж
дуугарчээ. Эцэг нь бяцхан хvvгийнхээ vгэнд vл итгэсэн боловч тооцоог дахин
бодож vзээд буруу бодсоноо ухаарсан гэдэг. Ингэж Карл Гаусс гурван настайдаа
зургадугаар ангийн хvvхдэд хvнддэх бодлого бодож чадсан байжээ. Сургуульд орсон
цагаас жаал хvvгийн авьчас билэг улам тодорч багшийнхаа гайхшийг тєрvvлжээ. Нэг
удаа багш нь нэгээс зуу хvртэлх тооны нийлбэрийг ол! гэсэн бодлогыг сурагчдаар
бодуулах болов. Бодлогын єгvvлбэрийг хэлж дєнгєж дуусмагц:
- Би Бодчихлоо гэж Карл дуугарчээ.
- Карл сайн бод, ийм хvнд бодлогыг тийм хурдан бодох нь
худал гэж хэлснээ
- За яахав vзье. Буруу бодсон байвал уу! гээд ташуур
саваагаа бэлтгэн барьжээ. Гэтэл Карл энгийн бєгєєд гайхалтай аргаар маш зєв
бодсон байсанд багш нь гайхаж:
- Карл! Бодсон агаа нєхдєдєє хэлж єг! гэжээ. Карл
тайлбарласан нь: Сайн ажвал энэ бодлого маш хялбархан бодогдох бйана. Єгєгдсєн
цуваа тоонууд эхнээсээ эцэс хvртэл ижил байрласан адил нийлбэртэй байна. Тийм
учраас 100+1, 99+2, 98+3, гэх мэг хослоход дор бvрийдээ 101 гэсэн нийлбэр
гарна. Ийм хослол 50 давтагдах учир бvх нийлбэ нь 101 x 50=5050 гэж Карл хvv
боджээ.
10 настай хvvгийн онцгой авьяасын вангийн сонорт дуулган
сонирхуулж тэр ч байтугай материалын тус дэмжлэг авч байхаар болсон гэдэг.
Subscribe to:
Posts (Atom)