Thursday, May 15, 2014

Цаасыг 2 хуваах



Google нь вэб сайтуудад зориулсан маш олон төрлийн "Gadget"-ийн сантай бөгөөд та тэндээс өөрт таалагдсан "Gadget"-ийг блогдоо байрлуулах боломжтой. Жишээ нь:

* Цаг
* Хуанли
* Тоглоомууд
* MP3 тоглуулагч
* Онлайн толь бичиг
* Зурхай

гэх мэт.

Үүний тулд http://www.google.com/ig/directory?synd=open хаягаар орж таалагдсан "Gadget"-ийнхаа сорс кодыг өөрийн блогд "html вижет" үүсгэн оруулна.

Кодыг авахдаа "add to your webpage" дээр дарж гарч ирэх хуудсан дээр тохиргоо хийнэ. Ингээд "Get the code" товчыг дарснаар танд кодыг харуулах болно. Үүнийг та хуулж авах хэрэгтэй.
Блогт цаг оруулах
http://localtimes.info/Asia/Mongolia/Ulaanbaatar/ сайтаас цаг, template сонгоод HTML кодыг нь хуулаад өөрийнхөө блог дээрх вижет дээрх HTML кодыг хуулна.
http://www.clocklink.com вэб сайтаас өөрийн дуртай цагаа сонгож түүний HTML кодыг нь хуулан вижет дээрээ нэмнэ.
Блогтоо calendar оруулах
http://www.hitarek.com сайтаас хуанли оруулах боломжтой.
Блогтоо тоолуур оруулах
Блогтоо цаг агаарын мэдээ оруулах
Блогтоо yahoo messenger оруулах
Блогт тоглоом оруулах

Биднээс тvрvvлээд 400 жил болсон Математикийн шинжлэх ухааны тухай


Сонин хачин юм байдаггvй болохоор Математикийн шинжлэх ухааны салбар луу өнгийдөг зохиолч, шvлэгч бараг vгvй.
Энvvхэндээ гэхэд багадаа тоондоо муу байсан хvvхэд хожим уг салбараас зугтан тоо ордоггvй дээд сургууль таарвал юу ч хамаагvй гэж боддог.
Хvvхэд, залуусыг боловсрол эзэмшvvлэх, ухаалаг болгоход, vгvй ядаж ухаантай царайлаг байлгахын тулд улс орон бvр хэд хэдэн гол салбар шинжлэх ухааны ард суулгадаг. Yvний нэг нь төдийгvй нэг дvvрэгт математик, арифметик, алгебрь нар юм.
“Дөрвөн аргын тоогоо зөв бодоод алдаж асгалгvй наймаа хийдэг болчихвол болоодоо”-гоос шал өөр уг шинжлэх ухааны төрлөөр доктор Б.Баясгалантай жаал ярилцсан юм. Манай бичигч нар ийшээ, энэ сэдэв рvv зvглэхээр нэг л хулчийгаад байдаг нь vнэн аргагvй аж.
“Бодоод бодоод бодын шийр дөрөв” “Нэмэгдэхvvний байрыг хичнээн солилоо ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгvй...” зэрэг дандаа яв цав ажил хийдэг тоо боддог улстай мориноосоо буулгvй дэлхийг эзлэнгээ алдах халуун цочмог, хөнгөн хийсвэр араншин тэр бvр vл авцалдана.
Сvvлд бодож байхад сайн бөх, сайхан хvvхний тухай зөндөө дуу төрсөн атлаа дөмөгхөн математикчийг нvдэнд харагдтал бичсэн шvлэг байдаггvй нь муудсандаа бус мэдлэггvйн харгай ажээ.Харилцан яриа маань өнгөрсөн зун нэг монгол хvvхэд тун сvрхий тоо бодсоноос эхлэн өрнөсөн юм.Хvvхдийг математикаар донтуулдаг “Олонлог” гэх тооны нэртэй сургуулийн vсэрсэн 10 дугаар ангийн сурагч Б.Сумъяа хуучин Югасловын нэг оронд очиж уралджээ. Тэнд 90 гаруй орны 512 (бөх биш зөвхөн тоочид) хvvхэд цугларсан хэн мундаг “тэнцэтгэл биш”
бодохоо vзсэн байна. Аймаар л тоо бололтой. Зарим нь их амархан байсан. Тvй чёрт! Ингээд л бодчих байсан байна ш дээ.
Баясгалан, Баяржаргал, Сумъяа нарын багш сурагч, эрдэмтэд хоорондоо зөндөө л маргалдав. Эдний дэргэд бид мөн ч харанхуй мунхаг улс юм гэдгийгээ мэдэх тусам ичээд ярьж ч болдоггvй. Зургаан бодлого ирээд есөн цаг сууж бодоод vvний хамгийн хvнд гурван
бодлогын нэгнийх нь хариуг зөв гаргасан юмдагуудаа. Тэгэхэд л шууд хvрэл медаль дээр буучихдаг гэнэ.
Тойрч болдоггүй тооны ухааны тухай

Шинжлэх ухаан танин мэдэхүйн буландаа сэтгүүлчид "айгаад" нэвтэрч чаддаггүй нэгэн салбарын тухай өнгөцхөн хөндөж байна. Энэ бол мэдээж тооны ухаан. Сэтгүүлчдийн арми математикаас дүрвэн дайжигчдаас бүрэлддэг болохоор уг салбар нийгэмд байнга хаалттай, заримдаа шал дэмий зүйл мэт сэтгэгдлийг олон нийтэд хүргэсээр иржээ.

Математикийг, цаашлаад тоо бодлогыг ухахаас төвөгшөөж, амар хялбар бусад сэдвийг барьж, өөрсдийгөө уншигчтайгаа хамт зугаацуулж байх завсар математикчид, эдийн засагчид цөөхүүлхнээ булагнан "дансны аргаар" мунхагуудыг шулж асар их эрх мэдэл, өв хөрөнгөний далд эзэд болцгоосон байх нь нийгэмд түгээмэл.   

Ямар ард түмэн байна түүнд таарсан удирдагч, засаглал бас хэвлэл байдаг бололтой. Бүр хажуунаас жишээ авахад бараан зах дээр худалдаа хийж байгаа наймаачинд чөтгөр, сүнс, эхнэрээ араар тавьж буй садар самуун бичлэгтэй сонин хэвлэл чухал эрэлттэй байхад ажил хэрэгч боловсролтой нэгэнд бол тийм биш.

Sunday, May 11, 2014

Яагаад заавал математик чухал байдаг вэ?


       Одоогийн байдлаар Монгол улсад 151 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дийлэнхи Их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт нь математик дээр суурилсан байдаг. Жишээ нь МУИС-ЭЗС-ийн бүх мэргэжилүүд (Эдийн засагч, статистикч, хүн ам зүйч, менежер, маркетингийн менежер, олон улсын худалдааны эдийн засагч, нягтлан бодогч, татварын нягтлан бодогч, санхүүгийн менежер, банкны менежер, даатгалын менежер, төсвийн менежер, санхүү мэдээлэл зүйч, санхүү

Friday, May 9, 2014

Эрдэмтдийн хэлсэн онч мэргэн үгс

                                                                                                                                 
Мэргэн үг, сургаал

 “Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.
                                                                                                                            Зенон
Эмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг.
                                                                                                                             Ибн сина
Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй . Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай , харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу.
                                                                                                                               Монтэнь
Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
                                                                                                                                Франклин
Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
                                                                                                                                Франклин
Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
                                                                                                                                  Хольбах
Шинийг олж харахын тулд, зайлш
СУР СУР БАС ДАХИН СУР!!!